Лекц
Лекц – 1
Комьпютерийн үүсэл хөгжил, үйлдлийн систем
Комьпютерийн үүсэл хөгжил, үйлдлийн систем
түүний хэрэглээ
1946 он – Анхны электрон тоон компьютер
ENIAC гэсэн нэртэй анхны компьютер 1946 онд ажиллагаанд оров. Энэ компьютер вакум дэн, унтраалга болон гадаад холболтыг ашигладаг байв. ENIAC 1950 онд шинжлэх ухааны тооцоололд өргөнөөр хэрэглэгдэж байсан. 19000 электрон ламп /вакум дэн/-тай 30 тон жинтэй тус компьютерийг Пенсилвани йн их сургуульд Жон Мокли, Жон Экэрт нар бүтээсэн юм.
1946 он – Дотоод програмтай компьютерийн төсөл
ENIAC бэлэн болохоос өмнө түүнийг бүтээхэд оролцогч Жон Фон Ньюман EDVAC буюу дотоод програмтай компьютерийг хийх ажлыг эхэлсэн. Уг компьютерийг бүтээх санаа 1945 онд хэвлэгдэж, Пенсилванийн их сургуульд хичээлийн хөтөлбөрт оров. Үндсэн зарчим нь програмыг цэнэгтэй релед хадгалаж өгсөнд байв. Энэ машин 1952 онд бэлэн болсон.
1949 он – Анхны хадгалсан програмтай компьютер
EDVAC-ын лекцийг сонсогч Морис В.Вилкес гэх залуу Кембриджийн EDSAC компьютерийг хийж эхлэв. Энэ компьютер нь анхны бүх үйл ажиллагаа нь програмаар зохицуулагдаж ажилладаг компьютер болов. Уг компьютер бэлэн болохоос өмнө CRT Memory зохиогдсон байсан нь чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
1949 он – Анхны цэнэгт санах ой
1940 онд Джей Форрестер илүү найдвартай санах ой бүтээх санааг гаргаж түүн дээрээ ажиллаж байв. Электрон ламп удаан ажиллагаатай бөгөөд хурдан шатаж байсан нь хамгийн хүндрэлтэй асуудал байсан тул Форрестер санах ойг цэнэгтэй төмөр утсанд оруулахыг санал болгосон. 4 жилийн дараа Форрестерын бүтээсэн Whirlwind компьютер ажиллаж эхлэв.
1950 он – Анхны интерактив цагтай компьютер
Джей Форрестер Wirldwind компьютерийг CRT-ийн бодит цагийн хэмжүүртэй уялдуулах оролдлогыг хийв. Энэ нь анхны цэнэгт санах ойтой компьютер болов. Ийм компьютерийн туслалцаатайгаар 1958-1983 дундуур Америкийн агаарын довтолгооноос хамгаалах SAGE системийг бүтээсэн байна.
1951 он – Зах зээлд гарсан анхны компьютер
1947 онд Преспер Эккет ба Джон Мелчи Эккерт “Мелчи” компьютерийн корпорацийг байгуулж, 1951 онд Нортроп ба Хүн амын тооллогын газарт анхны UNIVAC компьютерийг худалдаалав. Энэ компьютерууд нь тооцооллын ганц чухал хэрэгсэл болж байв.Үүнийн дараа компани Ремингтон Рэнд компанид худалдагдаж Сперри Ранд нэртэй болов.
1951 он – Анхны микропрограмын санаа
EDSAC-ийг зохион бүтээгч Морис Вилкс анхны микропрограммын санааг гаргасан юм. Энэ нь 1960 онуудын эхээр хэрэгжиж эхэлж, микрокомпьютер ба компьютерийн системийг бий болгоход замыг нь нээж өгжээ.
1954 он – Анхны транзисторт компьютер.
TRADIC компьютерийг анх удаа 800 ширхэг транзисторыг ашиглаж Белл лабораторид бүтээв. Энэ нь компьютерийн хөгжлийн шинэ үеийг илтгэсэн компьютер болов. Тус компьютерууд агаарын тээврийн хэрэгсэлд ашиглагдаж эхлэв.
1956 он – Анхны RAM-ын систем
RAMAC 305 компьютер нь анхны RAM хэрэглэсэн компьютер болов. Энэ компьютер 50 хатуу диск хэрэглэж,1 секундын хурдтай ажиллаж байв.1962 онд сольдог дискийн санаа бий болсон.
1957 он – Анхны өндөр төвшний програмчлалын хэл
Компьютерийн програмчлалын анхны хэл FORTRAN автомат програмчлалд зориулагдаж бүтээгдсэн байна. Джон Бакусын удирдлага доор IBM корпораци анхны өндөр төвшний инженер, математикч нарт зориулсан програмыг бий болгосон юм.
Орчин үеийн ширээний компьютер
IBM-ын 1981 онд бүтээсэн компьтерүүд нь орчин үеийн компьютерийн хэв загварыг тодорхойлсон хэвээр байна. Тэдгээр компьютерүүдийн дотоод хүчин чадал байнга өсөн нэмэгдэж, санах ойн технологи нь өдөр өдрөөр сайжирч, програм хангамжийн дэвшилтэд хувилбарууд бий болсоноор үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт шинэчлэгдэн өнөөдрийн бидний хэрэглээнд чухал байрыг эзлэж байна.
Орчин үеийн зөөврийн компьютер
Цахилгаан техник хэрэгсэл, компьютерийн үндсэн болон нэмэлт хэрэгслийн овор хэмжээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн багасахын хэрээр бидний амьдралд зөөврийн компьютерийг олон төрлийн өвөрмөц шийдэлтэйгээр хэрэглэх боломж бий болсон. Өнгөний ялгаруулалт сайтай дэлгэц, ажиллагаа сайтай нэмэлт тоноглол, оптик-соронзон хадгалах санах ойтой зөөврийн компьютерүүд дэвтрээс ч бага зай эзэлж байна.
Комьпютерийн бүтэц зохион байгуулалт, түүний хэрэглээ
Компьютер нь үндсэн 4 хэсгээс бүтдэг. Үүнд:
1. Дэлгэц (Monitor)
2. Процессор (Processor)
3. Оролтын төхөөрөмж (Input device)
4. Гаралтын төхөөрөмж (Output device) Өөрийн хэрэглэж байгаа компьютерээ ямар үйлдвэрийн, хөгжилийн ямар түвшинд байгаа зэргийг нь хэрэглэгч мэдэх шаардлагатай.
Дэлгэц /Display/
Орчин үед та бидний сайн танил уламжлалт CRT (cathode ray tube) телевиз болон компьютерийн дэлгэцүүд шахагдаж LCD өргөнөөр хэрэглэгдэх болжээ. LCD өнөө үед хэрэглэгдэж байгаа дүрс, видео гаргах технологиудаас хамгийн ихээр хэрэглэгдэж байгаа тул би энэ талаар та бүхэнд сонирхуулья.
LCD гэдэг нь liquid crystal display үгийн товчлол юм. Энэ нь монголчилбол шингэн кристал дэлгэц гэсэн утгатай. LCD нь хоёр туйлшруулагч хавтасны дундах шингэн кристалаас бүтнэ. Электронуудын гүйдэл шингэн кристаллаар нэвтрэх гэрлийг хоёр туйлшруулагч хавтасны хооронд удирдах зарчимаар ажилладаг.
Процессор (Processor)
Процессор нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
· Case (Chasis) Гэр
· Memory (RAM) Шуурхай санах ой
· Power supply (Тэжээлийн блок)
· CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч
· Video card (Видео карт)
Case (Chasis) Гэр - Компьютерийн гэр дотор түүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг байрлана. Тухайвал.Эх хавтан, тэжээлийн блок, диск хөтлөгчүүд, нэмэлт картууд. Компьютерийн гэр нь ерөнхийдөө босоо, хэвтээ гэж хоёр төрлийн байдаг.
Memory (RAM) Шуурхай санах ой - Ямарч компьютерийн нэг гол үзүүлэлт бол Memory (RAM) Шуурхай санах ой юм. Үүнийг бид RAM гэж дууддаг. Шуурхай санах ойн нь компьютерийн мэдээллийг түр хадгална. RAM-ийг гаднаас худалдаж аваад өөрийн компьютертаа нэмэж суулгаж болно.
Power supply (Тэжээлийн блок) - Тэжээлийн блок нь компьютерийн хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг. Хувьсах гүйдлийг тогтмол гүйдэл болгон компьютерт тохируулан хувиргадаг. Хувьсах 110v/220v хүчдлийг 3.3 v, 5v, 12v тогтмол хүчдэл нь болгодог. Хүчин чадал нь ваттаар хэмждэг. Хөргөлтийн сэнс нь элемэнтүүдийг хэт халалтаас хамгаална.
CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч - Эдгээр төхөөрөмжүүд мөн мэдээллийг хадгалах, зөөх зориулалттай төхөөрөмжүүд юм. Их багтаамжтай тогтмол шинжтэй мэдээллийг хадгалахад тохиромжтой юм. Тухайвал: Толь бичиг, кино, дуу гэх мэт. Дискийг ерөнхийд нь гурав хуваадаг. 1. зөвхөн уншдаг CD 2. Нэг удаа бичээд олон дахин уншиж ашигладаг CD 3. Олон дахин бичиж, олон дахин арилгаж болдог CD гэж хуваагдаг. Сүүлийн хувилбар нь хамгийн их ирээдүйтэй юм. Харин одоохондо бусад CD ийг бодвол арай илүү үнэтэй байна.
Video card (Видео карт) - Дэлгэц дээр бичиг, дүрс зураг гаргах үйлдлийг монитор ба видео карт хамтдаа гүйцэтгэнэ. Зарим үед видео адаптер гэж дуудна. Видео карт нь компьютерийн командыг монитор ойлгох хэлбэрт хөрвүүлнэ. Бүх төрлийн видео карт нь 4 үндсэн хэсгээс бүрдэнэ. · Video chip or chipset, · Video RAM, · DAC(Digital to Analog Converter), · BIOS.
Оролтын төхөөрөмж
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
· Хулгана
· Гар
· Микрофон
Хулгана (Mouse) - Хулгана нь дэлгэц дээрх курсорын хөдөлгөөнийг удирддаг, хатуу хавтгай гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. 2 төрлийн хулгана байна. 1. Утастай 2. Утасгүй
Товчлуурт гар (Keyboard) - Гарыг компьютерт холбодог залгуураас нь шалтгаалж АТ(уламжлалт), PS/2, USB гэж ангилдаг.
Оролтын төхөөрөмж Микрофон - Компьютерээс интернэтийн сүлжээгээр дамжуулан аль нэг компьютерийн хэрэглэгч болон ердийн телефон утасруу залган ярих, өөрийн дуу хоолойг компьютерт бичиж хадгалах зэрэгт микрофоныг ашигладаг.
Гаралтын төхөөрөмж
Гаралтын төхөерөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м
• Дэлгэц
• Принтер
• Чанга яригч
Холболтын техөерөмжийг нэг компьютерээс негее рүү холбогдон мэдзэлэл солилцоход ашигладаг. (Модем, Кабель, flash)
Flash – санах ой дээр суурилсан төхөөрөмж Flash санах ой нь тэжээлээс хамаардаггүй санах ойн төрөл бөгөөд өгөгдлийг микросхемд бичих ба хадгалдаг. Flash санах ойд тулгуурласан төхөөрөмжийн бүрэлдэхүүнд хөдлөх хэсгүд гэж байдаггүй тул түүнийг өгөгдөл хадгалж, зөөж авч явахад тохиромжтой. Ийм мэдээлэл тээгч дээр бичих, уншихын тулд USB-портоор компьютерт залгана. 256mb, 512mb, 1gb, 2Gb, 4Gb, бүр 40Gb, 80Gb хэмжээтэй үйлдвэрлэгдэж байна.
Принтер – Комьпютерээс бичсэн өгөгдөлийг хэвлэх төхөөрөмж бөгөөд хар болон өнгөт гэсэн төрөл байдаг. Мөн принтер дээр суурилсан Scanner буюу хувилах төхөөрөмж бий.
Програм хангамж
- Програм хангамж гэдэг нь техник хангамжийг хэрэглэгч бүрэн хэрэглэх нөхцөлийг хангаж өгдөг байх ёстой.
- Програм хангамжийг - системийн /Үйлдлийн систем/ - хэрэглээний /Word, Excel.../
- driver install /Техник хангамжийг ажиллуулах/
- мэргэжлийн/АutoСАD, МаthСАD../
- Utility программ /Scandisk, Kaspersky AntiVirus.../гэх мэт ангилж болно. Системийн ПХ-ийг: BIOS (Үндсэн Оролт Гаралтын Систем) OS (Үйлдлийн Систем) гэж 2 ангилдаг.
Үйлдлийн систем дэх үйлчилгээний програм: Энэ нь TЭМ буюу компьютерт өөрийнхөө байгууламж тэдгээрийг бүрдүүлж буй блок, микросхемүүдийн ажиллагааг шалгах (тест програм), оношлох, диск дээр бичигдсэн бичлэгийн секторуудыг эмхэлж цэгцлэх зориулалттай байдаг. Үйлдлийн системийг дотор нь 2 ангилдаг.
1. Windows
2. Linux
Хэрэглээний програм: Энэ нь компьютерийн програм хангамжид онцгой байр эзэлдэг ба тодорхой салбарын үйл ажиллагааг автоматжуулах зориулалттай байдаг. Өнөөдөр дэлхий дээр компьютерийн хэрэглээний програм асар түргэн хурдацтай хөгжиж, шийдвэрлэх асуудлын хүрээ нь тэлсээр байна. Хамгийн өргөн дэлгэр ашиглагдаж байгаа хэрэглээний програмуудыг дурьдвал:
1. 1.Баримт бичгийн мэдээлэл, текст боловсруулах програм (Microsoft Word).
2. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм (Microsoft Excel).
3. 3.Зураг зурах, боловсруулах програм.
4. Дуу авиа, хөгжмийн програмууд.
5. Сүлжээний програм.
6. Сургалтын програм.
7. Тоглоомын програм.
Файл/FILE/ Тодорхой зорилгоор, тодорхой нэрийн дор хадгалсан бүлэг мэдээллийг файл гэдэг. Файл нь: Нэр Төрөл, Хэмжээ, Байрлал, Эдгээр 4 хүчин зүйлээр тодорхойлогддог.
Мэдээллийг хэмжих нэгж Мэдээллийг хэмжих нэгж хоёртын тооллын системд явагдана. Bit – binary digit: бит гэж нэрлэгдэх энэ нэгж мэдээллийн хамгийн бага нэгж бөгөөд хоёртын тооллын системийн 0 эсвэл 1 нэгжийг илэрхийлнэ. Byte: нэг байт нь найман битийг агуулна. 1byte = 8 bit 1024 byte = 1Kb (килобайт) 1024 Кbyte = 1Mb (мегабайт) 1024 Mbyte = 1Gb (гегабайт) 1024Gb - 1TRabyte
Хавтас/FOLDER/
Хавтас: файлыг компьютерт эмх цэгцтэй хадгалахад зориулж хавтас гэдэг ойлголт гарч ирсэн. Хавтас нь файлын нэгэн адил шинээр үүсгэж, устгаж болох бөгөөд тухайн хавтаст хадгалагдаж байгаа файлын нийт хэмжээ нь хавтасны хэмжээг бий болгоно
Comments
Post a Comment